Үр хүүхдүүддээ илүү сайн сайхан ирээдүйг өвлүүлэх нь эцэг, эхчүүд бидний үүрэг. Харин сайхан ирээдүйг амьдралын эх булаг болсон усгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс та болон таны гэр бүл усны хомстолоос сэргийлэх арга замуудыг олж мэдэж, суралцсанаар усыг ариглан хэмнэж, хайрлан хамгаалахын сацуу сайн сайхан ирээдүйд хувь нэмрээ оруулах болно.
Усыг хайрлан хамгаалахад таны хүүхдийн оролцоо, хувь нэмэр ямар их болохыг та мэдэх үү? Тийм ээ, хүүхдүүд өөрсдийн оролцооноос гадна эцэг, эхчүүд, хамаатан садан, найз нөхдөдөө эергээр нөлөөлж, дадал хандлагыг өөрчилж чаддагаараа усыг хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Усыг ариглан хэмнэх нь өнөөдөр хойшлуулж болшгүй хэрэгцээ шаардлага болоод буй. Тиймээс ч Нэгдсэн Үндэстний Байгууллагаас усны эх үүсвэрийг хамгаалах, устай холбоотойгоор тулгарч буй сорилтуудын талаар ойлголт, мэдлэгийг түгээхийн ач холбогдолд олон нийтийн анхаарлыг хандуулахаар жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг болсон.
Ингээд усны талаар зарим баримтыг харцгаая.
- Ундны усны зориулалтаар ашиглах боломжтой ус нь манай дэлхийн нийт усны нөөцийн 1 хувьд ч хүрдэггүй.
- НҮБ-ын мэдээ баримтаас харахад, дэлхий даяар ойролцоогоор 1.2 тэрбум хүн усны хомстолд орсны дээр 500 сая хүн ийм байдалд хүрэхэд ойрхон болоод байна.
Эдгээр баримтаас усны нөөцийн хомстлын асуудал илэрхий харагдаж байна. Иймд усыг ариглан хамгаалахын тулд эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хамтаар чадах бүхнээ хийх ёстой.
Дараах арга барилаар өрх айл бүр усаа хэмнэх, усыг хайрлан хамгаалахын ач холбогдлыг хүүхдүүддээ ойлгуулах боломжтой.
Гэрийн нөхцөлд усаа хэрхэн хэмнэх вэ?
Эдгээр энгийн дадлыг хэвшүүлснээр та зөвхөн ус хамгаалах тухайд төдийгүй хүүхдүүдээ аливаад хариуцлагатай, зөв хүн болж өсч хүмүүжихэд нь үлгэр дуурайл болно.
Эх сурвалж:
Parent Circle
https://www.parentcircle.com/article/how-to-teach-your-child-about-water-conservation/
Монголын МСС-ийн Захиргааны багаас орчуулан хүргэж байна.