Дэлхий дахинаа хаягдал усыг цэвэрлэснээр хүн төрөлхтөн эх дэлхийдээ сайхан амьдраад зогсохгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд, тэр тусмаа нүүрсхүчлийн хий болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад асар их ач холбогдолтой. Энэхүү бичвэрт хорт хийн ялгарлын 3 төрлийг хамтад нь “хүлэмжийн хий” хэмээн томьёолов. Ус цэвэршүүлэх үйл ажиллагаанаас метан хий (CH4), азотын исэл (N2O) нүүрсхүчлийн хий (CO2) гэсэн 3 үндсэн нэгдэл ялгардаг. CO2 нь ихэнхдээ эрчим хүчний зарцуулалтаас үүдэн бий болдог.
Дэлхий нийт хаягдал усныхаа ердөө 20-хон хувийг нь цэвэрлэж хаядаг. Өөрөөр хэлбэл, 6 тэрбум хүний ашигласан усыг цэвэрлэлгүй хаядаг ажээ. Ийнхүү цэвэрлээгүй хаягдал ус нь уламжлалт бохир ус цэвэрлэх байгууламжийн (ЦБ) цэвэрлэсэн бохир уснаас ойролцоогоор 3 дахин их хүлэмжийн хийг хүрээлэн буй орчинд үүсгэдэг.
Хүн төрөлхтөн нийт хаягдал усныхаа дөнгөж 20%-ийг цэвэрлэж буй өнөөгийн хувь хэмжээг 2030 он гэхэд 60%-д хүргэх зорилтыг НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 6.2-т тавин ажиллаж байна. Ингэснээр нийгмийн эрүүл мэндэд ихээхэн ахиц гарна. Түүнчлэн, цэвэрлээгүй бохир усыг байгаль орчинд шууд хаяснаас ялгарах хүлэмжийн хийн ялгарал нь ариун цэврийн байгууламжийг шинээр барьж, ашиглахад зарцуулагдах эрчим хүчний хэрэглээнээс ялгарах хүлэмжийн хийнээс илүү хор хөнөөлтэй билээ.
Олон улсын усны ассоциацын үзэж буйгаар дэлхий даяар хаягдал усаа бүрэн цэвэрлэж хаяж чадвал хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бууруулж болох аж. Харин үлдсэн гуравны нэгийг нь цахимжуулалт, хурдны хувьсах хөтлөг(VSD) ашиглан арилгах боломжтой гэнэ.
Цэвэрлэх байгууламжуудыг “нүүрсгүйжүүлэх” нь:
Дани Улсын хоёр дахь том хот болох Аархусд байрлах, “Аархус Ванд” байгууллагын удирддаг “Марселисборг” хаягдал ус цэвэрлэх байгууламж нь дэлхийн хамгийн зохистой эрчим хүч зарцуулалт бүхий хаягдал ус цэвэрлэх байгууламжуудын нэг билээ. Энэ нь 200,000 хэрэглэгчийн хаягдал усыг цэвэрлэдэг, уламжлалт горимтой, лаг цэвэрлэх байгууламж юм.
Тус байгууламжид гаднаас ямар ч нүүрсхүчлийн агууламжтай өөх, тосны зүйл, эсвэл гадны ямар ч лагийг хүлээж авдаггүй. Мөн салхи ба нарны эрчим хүч ашигладаггүй, лагаа шатаадаггүй бөгөөд дулааны татуурга ажиллуулдаггүй. Тус байгууламжид бохир усны хоолойгоор дамжин орж ирж буй ахуйн хаягдал устай ойролцоо төрлийн бохир усыг цэвэрлэдэг. Гэхдээ бохир усыг маш доогуур хэмжээнд (BOD5 = 2.4/TN= 6.0/TP = 0.2) цэвэрлэхэд шаардагдах хэмжээний эрчим хүчнээс хоёр дахин их эрчим хүчийг үйлдвэрлэж чаддаг. Тэд цахимжуулалт болон “Данфосс” брэндийн хурдны хувьсах хөтлөгчийг ашиглан ийм гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Олон улсын усны холбооны 2018 оны төлөв байдлын тайланд тогтвортой хөгжлийн зорилтын 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг уламжлалт хэлбэрээр хянах, эсвэл Аархус/Данфосс маягийн стратегийн алийг нь ч ашиглалаа гэхэд хэмнэгдэх эрчим хүчний хэмжээ нь ойролцоогоор 650 ТВт/цаг болно хэмээн дурджээ. Энэ нь Европ тивд байгаа нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцуудын нэг жилд үйлдвэрлэх нийт эрчим хүчний хэмжээтэй тэнцэж буй юм.
Ариун цэврийн байгууламжийг уур амьсгалд хоргүй болгох нь түүнийг эрчим хүч үйлдвэрлэгч болгохоос тусдаа асуудал. Яагаад гэвэл цэвэрлэх байгууламжаас азотын исэл (N2O), метаны хий (CH4) ялгарч байдаг. Эдгээр хий нь дэлхийн дулааралд нүүрсхүчлийн хийнээс 30-300 дахин их сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Хүлэмжийн хийн ялгарал, лаг боловсруулах үйл ажиллагааг эс тооцвол Марселисборгийн хаягдал ус цэвэрлэх байгууламж нь уур амьсгалд ямар ч хоргүй болох нь тооцоо судалгаагаар батлагдаад байна. Үүнээс хаягдал ус боловсруулах салбарыг нүүрсгүйжүүлэх боломж байгаа нь харагдаж байна.
Амьдралд биеллээ олсон цахимжуулалт:
Марселисборгийн цэвэрлэх байгууламжийг эрчим хүчний зарцуулалт багатай төхөөрөмжүүдээр тоноглосон бөгөөд тэдгээрээс дурдвал, үйлдвэрлэлд хэрэглэгддэгээс илүү олон тооны онлайн мэдрэгч бүхий сүүлийн үеийн үйлдвэрлэлийг шууд хянах удирдлага, Данфосс брэндийн давтамж хувиргагчийг суурилуулсан байна.
Гол баримтлах зарчмууд нь:
- Эрчим хүч хэмнэх,
- Эрчим хүчний үйлдвэрлэлийг ихэсгэх
Дани Улсын дээр дурдсан болон бусад байгууламжийн туршлагаас үзвэл сүүлийн жилүүдэд хийсэн шинэчлэлээс 70%-ийн эрчим хүчний хэмнэлтийг хийж чадсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн хяналт/цахимжуулалтыг хөгжүүлсэнтэй холбоотой ажээ.
Цахимжуулалтад хязгаарын тооцоолол бүхий сүүлийн үеийн хурдны хувьсах хөтлөгчийн ач тус
Данфосс брэндийн усанд тусгайлан зориулж бүтээсэн хурдны хувьсах хөтлөгч нь цахимжуулалтад ихээхэн дэмжлэг болж байна. Хурдны хувьсах хөтлөгчийн хязгаарын тооцооллын технологийг нэгтгэснээр чичиргээ, ачааллыг тодорхойлох дугтуйд суурилсан хоёр хэмжээст зааварчилгааг насос зэрэг тоног төхөөрөмжид өгдөг. Мөн хурдны хувьсах хөтлөгч нь хөдөлгүүрийн эргэлтийг хянаж, автомат урвуу эргэлтийн функцийн тусламжтайгаар татуургын бөглөрлөөс сэргийлдэг.
Ирээдүйд баригдах хаягдал ус цэвэрлэх байгууламжууд хүн төрөлхтний эрүүл мэндэд хор учруулахгүй байх эрхэм зорилгоосоо гадна эрчим хүчний сүлжээнд холбогдон, CO2 буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой байхаар зохион бүтээгддэг болох нээ.
Энэхүү зорилгыг биелүүлэхэд үйлдвэрлэлийг цахимжуулан, хурдны хувьсах хөтлөгч ашиглах нь өндөр ач холбогдолтой.
Эх сурвалж:
Олон улсын усны холбоо
Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах багаас орчуулан хүргэж байна.