Усаа хэрхэн хэмнэх вэ?

Ус хэмнэх нь шаардлагагүй хэрэглээгээ багасгаж, усыг үр ашигтайгаар хэрэглэх дадал зуршил юм. Ундны цэвэр ус нь хязгаарлагдмал бөгөөд өртөг өндөртэй нөөц баялаг учир үр ашигтай хэрэглэж, хэмнэх нь чухал ач холбогдолтой. Ялангуяа хотын оршин суугчдын хувьд усны үр ашиггүй хэрэглээ нь эргээд өрхийн санхүүд дарамт болж ирдгийг хэлүүлэлтгүй мэдэх болов уу. Тиймээс усаа хэмнэж, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх нь байгаль орчинд тустай төдийгүй, бидний хэтэвчин дэх мөнгийг ч хэмнэнэ.

Гэртээ ус хэмнэх 14 арга

Айл өрхүүд, тэр дундаа орон сууцны оршин суугчид жорлон, шүршүүр, ванн, угаалга цэвэрлэгээнд хамгийн их ус хэрэглэдэг. Дутуу хаасан, эсвэл хуучирсан цоргоноос алдагдсан ус ч мөн тоолуур гүйхэд “хувь нэмрээ оруулж” байдаг. Харин усаа хэмнэх тухайд таны хийж чадах зүйлс маш энгийн. Дараах 14 арга нь гэрийнхээ усны хэрэглээг багасгаж, усаа хэмнэхэд тань тусална.

1. Жорлонгийнхоо ус хураагуур (бочки)-т тоосго хий. Нэг өрх өдөрт дунджаар 75 литр ус жорлонгоороо урсгадаг гэсэн тооцоо бий. Тиймээс хэрэв танайх ус хэмнэдэг жорлонгүй бол үр ашиггүй урсгаж байгаа усны хэмжээгээ энгийн аргаар багасгаарай.

water tank

2. Хувцас угаах бүртээ усныхаа хэмжээг зөв тохируул. Хувцас угаалга нь өрхийн усны хэрэглээний 15-40 хувийг эзэлдэг. Иймээс угаалгын машинд угаах хувцасныхаа хэмжээгээр усны хэрэглээгээ тохируул.

Contemporary Laundry Room

3. Угаалгын машинаа зөв сонго. Урдаа хаалгатай угаалгын машин нь дээрээсээ онгойдог угаалгын машинаас арай бага ус хэрэглэдэг.

4. Ургамлаа зөв усал. Зүлэг ногоо, цэцэрлэгээ өглөө эрт, эсхүл оройн сэрүүнд усалбал ус нь хөрсөнд сайн шингэнэ. Учир нь, өдрийн халуун наранд усны дийлэнх нь хөрсөнд шингэхээсээ өмнө ууршдаг.

Traditional Landscape (1)

5. Даралт багатай шүршүүр ашигла. Даралт багатай шүршүүрт 10 минут ороход ойролцоогоор 56 литр ус хэмнэнэ.

6. Усны алдагдлыг шалгаж, зас. Айл өрхүүд усны алдагдлын улмаас жилд дунджаар 38 мянган литр ус дэмий урсгадаг байна. Усны хэрэглээгээ багасгах үр дүнтэй аргуудын нэг нь цорго, жорлонгоос ус алдагдаж буй эсэхийг сайтар шалгаж, алдагдлыг дор бүр нь илрүүлж засах юм.

Verisk Commercial Premium Leakage Analysis

7. Усаа хаа. Шүдээ угааж, сахлаа хусахдаа усаа хааж байх дадлыг гэр бүлийнхэндээ хэвшүүл. Дуслыг хураавал далай гэдэг шүү дээ.

8. Хоол, хүнсээ хөргөгчиндөө гэсгээ. Хөлдүү хоол, хүнсний зүйлээ угаалтуурын халуун усанд гэсгээхийн оронд эртхэн гаргаад, хөргөгчиндөө хийж гэсгээ.

9. Багасга, дахин ашигла, бас дахин боловсруул. Хэрэглэдэг зүйлсээ багасгаж, аль болох дахин ашигла. Цаас, хуванцар, картон цаас, шил, хөнгөн цагаан болон бусад материалын зүйлсийг дахин боловсруул.

10. Байгалийн гаралтай зүйлс хэрэглэ. Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн авахдаа аль болох байгалийн гаралтай/хоргүйг нь сонго. Нимбэгний шүүс, хүнсний сода, цагаан цуу зэрэг нь цэвэрлэгээнд ашиглахад тохиромжтой, үнэ хямд, мөн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд юм.

11. Дусал бүрийг ашигла. Усаа дахин ашиглаж сур. Нэг амархан арга бол жимс, ногоо угаахдаа шүүлтүүртэй сав ашиглаж, угаасан усаараа цэцэг, зүлэг ногоогоо услах юм. Мөн халуун ус гоожтол хүлээх зуураа усаа тосч аваад дээрх байдлаар ашиглаж болно.

12. Шүршүүрт орох хугацаагаа богиносго. Шүршүүрт орохдоо цаг харж бай. Таван минутаас хэтрүүлэхгүй байхыг хичээ.

Faq 730x411 Rdax 730x411

13. Борооны ус тосож хэрэглэ. Цэцэрлэгт ашиглах зорилгоор борооны ус тосож, хадгалах арга бодож ол. Шумуул цуглуулахгүйн тулд тоссон усаа таглаж бай.

Traditional Landscape

14. Суралц, бас хуваалц! Усны талаар боловсролтой бол! Усны талаар илүү ихийг сурч, олж авсан мэдлэгээ бусадтай хуваалц.

 

Эх сурвалж:

https://www.constellation.com/energy-101/water-conservation-tips0.html

https://www.groundwater.org/action/home/top10.html

https://www.forbes.com/sites/houzz/2015/03/31/11-ways-to-save-water-at-home/#59348747166c

Монголын МСС-ийн Санхүүгийн багаас орчуулан хүргэж байна.