Байгаль дахь ус байнга хувьсан өөрчлөгдөж, эргэлтэд орж, нэг төлвөөс нөгөөд шилжиж, үргэлжийн хөдөлгөөнд байдаг.
Далай, тэнгис, нуур, цөөрөм, гол мөрний усан мандлаас нарны энерги болон салхины нөлөөгөөр тодорхой хэмжээний ус ууршиж, агаар мандалд хөөрөн үүл болдог. Тэгвэл үүл нь агаарын температур болон түүний урсгал хөдөлгөөний нөлөөгөөр хур тунадас болж, газрын гадарга дээр буухын зэрэгцээ эргээд далай, тэнгис, нуур, цөөрөм, гол мөрний усанд тэжээл болон очдог. Энэ үйл явцыг байгаль дахь усны эргэлт гэж нэрлэдэг.
Эрдэмтдийн судалгаагаар агаар мандлын ус жилд дунджаар 35 удаа, гол мөрний ус 32 удаа эргэлтэд ордог бол мөнх цэвдэг 10000 жилд нэг удаа, туйлын мөс 9700 жилд, газрын доорх ус 1400 жилд, далай 2500 жилд, уулын мөнх цас 1600 жилд, нуур 17 жилд тус тус эргэлтэд орж нөхөн сэлбэгддэг байна.
Томруулж харахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.