Устай холбоотой эдийн засаг санхүүгийн баримтууд
- Дэлхий дээрх гурван хүн тутмын хоёр нь буюу 660 сая гаруй хүн аюулгүй ундны ус хэрэглэх боломжгүй ба өдрийн $2 хүрэхгүй орлогоор, гурван хүний нэг нь буюу 385 сая хүн өдрийн $1 хүрэхгүй орлогоор амь зуудаг. Үүнээс харахад айл өрхөд хөрөнгө оруулах замаар ундны усны хүртээмжийг сайжруулахад санхүүжилтийн бэрхшээл тулгарах нь зайлшгүй. (UNDP: Human Development Report, 2006)
- Усны хомсдол болон ариун цэврийн нөхцөлөөс үүдэн Африк Тивийн иргэдийн нас баралт болон өвчлөлтэй холбоотой эдийн засгийн алдагдал $4 тэрбум буюу нийт ДНБ-ний 5% -тай тэнцэж байна. (3rd UN World Water Development Report, 2009)
- Усны менежмент, дэд бүтэц, үйлчилгээнд зохих хөрөнгө оруулалт оруулснаар усны бохирдол, халдвар, гамшигтай холбоотой бусад зардлуудаас зайлсхийж өндөр өгөөж хүртэх боломжтой. Усан хангамж, эрүүл ахуйн нөхцлийнг сайжруулахад оруулсан $1 тутамд $ 4-12 өгөөж өгөх урьдчилсан тооцоолол байна. (SIWI: Making Water a Part of Economic Development: The Economic Benefits of Improved Water Management and Services, 2005)
- Усан хангамж ба эрүүл ахуйг сайжруулах Mянганы Хөгжлийн Зорилтод хүрч, зорилгоо биелүүлэх үед эдийн засгийн нийт үр өгөөж нь 84 тэрбум ам.доллар байх болно. (SIWI: Making Water a Part of Economic Development: The Economic Benefits of Improved Water Management and Services, 2005)
- Цэвэр ус эрүүл ахуйн үйлчилгээ муутай орнуудтай харьцуулахад цэвэр ус, эрүүл ахуйн үйлчилгээ сайтай буурай орнуудын эдийн засгийн хөгжил илүү хурдтай байна. Цэвэр ус, эрүүл ахуйн үйлчилгээ сайтай буурай орнуудын жилийн эдийн засгийн өсөлт 3.7 хувь байхад дээрх нөхцөл муутай буурай орнуудынх дөнгөж 0.1 хувь байна. (Sachs, J: Macroeconomics and Health: Investing in Health for Economic Development, Report of the Commission on Macroeconomics and Health, Prepared for WHO, 2001)
- Санхүү, эдийн засгийн хямрал 2009 онд хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн. Дэлхийн Хүнсний Аюулгүй Байдлын тайлангаас харахад дэлхий даяар 915 сая хүн хүнс тэжээлийн хомсдолтой амьдарч байна. (FAO: The State of Food Insecurity in the World, 2009)
- Өнгөрсөн арван жилд олон талт гэрээ хэлэлцээр хөгжсөнөөр ус, эрүүл ахуйн салбар дахь тусламж олширч эдийн засгийн өсөлт нэмэгдсэн ч, эрүүл мэнд, боловсрол болон засаглалын салбаруудын өсөлт маш бага байна. Энэ чиглэлийн нийт тусламж 1997 онд 8 хувь байсан бол 2008 онд 5 хувь болон буурчээ. (UN-Water: GLAAS, 2010)
- Ус ба эрүүл ахуйн нөхцөлтэй холбоотой зорилтуудад хүрэхийн тулд жил бүр $190 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тооцоолж байна. (WaterAid and Development Initiatives: Addressing the shortfall, 2012)
- Усны салбар дахь авилгалын асуудал нь ус, эрүүл ахуйн нөхцөлтэй холбоотой Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэх хөрөнгө оруулалтын зардлыг $50 тэрбумаар нэмэгдүүлж дарамт учруулж байна. (Transparency International: Global Corruption Report, 2008)
- Зарим улсад авилгалаас болж айл өрхийг усны нэгдсэн шугамд холбох зардал 30-аас илүү хувиар нэмэгддэг байна. (Transparency International: Global Corruption Report, 2008)
- Ядуу хорооллын иргэд тэдэнтэй нэг хотод амьдарч буй хөрөнгөтэй хүмүүстэй харьцуулахад нэг литр усанд 5-10 дахин их төлбөр төлдөг. (UNDP: Human Development Report, 2006)
- Хөгжиж буй орнуудын ус, бохир усны салбар дахь хувийн хэвшлийн эзлэх хэмжээ дунджаар 35 хувь байдаг бол өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн хувийн хэвшлүүд зах зээлийн 80 хувийг эзэлдэг байна. (2nd UN World Water Development Report, 2006)
- Дэлхийн Банкны судалгаанаас харахад дэлхийн дулаарал 2°С хэмээр нэмэгдэхээс үүдэх зардал 2020 оноос 2050 оны хооронд $70-$100 тэрбум болохоор байна. (4th UN World Water Development Report, 2012)
Эх сурвалж:
Стокголм дахь олон улсын усны хүрээлэн
https://www.siwi.org/facts-and-statistics/3-water-economics-and-finance/
Монголын МСС-ийн Санхүүгийн багаас орчуулан хүргэж байна.