Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөл УСУГ-ын Инженер, техникийн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа. Монголын Мянганы сорилтын сангийн Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар төсөл, хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл хийж гүйцэтгэсэн ажил, түүнчлэн 2022 оны хувьд болон ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлууд, мөн Компакт гэрээгээр Засгийн газраас хүлээсэн үүргүүдийн биелэлтийн талаарх илтгэлийг танилцуулав.