ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 Dsc0425

Улаанбаатар хот, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр – Компакт гэрээний санхүүжилтээр барих Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үзэглэлээ. Гэрээнд Монголын Мянганы сорилтын санг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Уранчимэг, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “М-Си-Эс Проперти” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир нар гарын үсэг зурав.

By Khureelen Min

Dsc03811 2 Min

Dsc03816 2 Min

Ингэснээр Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулах хоёр томоохон бүтээн байгуулалтын нэг болох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх ажил албан ёсоор эхэлж байна.

Dsc03823 2 Min

 Dsc0457 Min

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэхээр шалгарсан “М-Си-Эс Проперти” нь М-Си-Эс группийн салбар компани бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш нийт 60 гаруй төслийг, үүн дотор Шангри-Ла цогцолбор, Кока-Кола үйлдвэрийн барилга, Скай Резорт гольф, цанын бааз, Интермед эмнэлэг, НУБИА Онгоцны засвар үйлчилгээний байгууламж, Белла Виста тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол, Оюу Толгойн гүний уурхайн барилга байгууламжууд, Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалтууд зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, дэлхийн барилгын салбарын томоохон төлөөлөгч Жакобс инженеринг, Ворлей, Самсунг Cи энд Tи, Мицубиши Чиёда зэрэг компаниудтай хамтран олон улсын томоохон төсөлд оролцож, хамтран хэрэгжүүлсэн тус компани архитектур инженеринг болон үйлдвэрийн инженерингийн чиглэлд амжилттай ажиллаж байгаа дотоодын компани юм.

Dsc03925 Min

Dsc03855 2 Min

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны нэг дүгээр улиралд дуусч, туршилт тохируулгын ажил хийгдсэний дараа буюу 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох юм. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудад техникийн зориулалтаар нийлүүлж эргүүлэн ашиглах бөгөөд ингэснээр жилдээ 18 сая метр куб гүний цэнгэг усыг хэмнэж, Улаанбаатар хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэх юм.

###

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.