ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан

Тодруулга

Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу.

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Ерөнхий мэдээлэл

Эйч Ти Эл ХХК нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн хооронд байгуулсан Компакт гэрээний хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж байна.

Тус компани нь төслийн талбайд байрлах дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан

Гэрээний хугацаа: 2024 оны 5-р сар хүртэл

Хийж гүйцэтгэх ажил:

  • Захиалагчийн шаардлага болон МУ-ын ХАБЭА-тай холбоотой хууль, дүрэм, журмыг мөрдөн талбай дээрх ажлыг зохион байгуулах
  • ХАБЭА Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийн дагуу өдөр тутмын талбайн хяналт, сайжруулах арга хэмжээг авч ажиллах
  • Төслийн талбайд явагдаж буй үйл ажиллагааны эрсдэл, аюулыг таних, ажлын байрны үзлэг хийх, аюулыг арилгах болон орлуулах арга хэмжээг санаачлах зохион байгуулж ажиллах
  • Төслийн талбайн туслан гүйцэтгэгчид, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ХАБЭА ажилтнуудыг удирдан чиглүүлэх, тэдгээрийн ХАБЭА үйл ажиллагаанд хяналт тавьж, сайжруулах
  • Туслан гүйцэтгэгчдийн засч сайжруулах арга хэмжээний жагсаалтыг хянаж, хэрэгжилтийг хангуулах
  • Холбогдох тайланг сар, долоо хоног бүрээр гаргаж, нэгтгэсэн хувилбарт хяналт тавьж ажиллах
  • Ээлж бүрийн өмнө аюулгүй ажиллагааны наряд, зааварчилга өгөх
  • Онцгой байдлын үед Онцгой байдлын багийн гишүүний үүрэг гүйцэтгэж ажиллах
  • Осол, осолд дөхсөн тохиолдлын судалгаанд нарийн бичгийн даргаар ажиллах, ослын судалгааны тайлан боловсруулах
  • Төслийн талбайн ХАБЭА удирдлагатай холбогдолтой бүхий л асуудлыг цогцоор нь хянаж, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэн, зохион байгуулж ажиллах
  • Эрүүл мэнд, эрүүл ахуй болон байгаль орчны холбогдох шаардлагуудыг төслийн талбайд хэрэгжүүлэх
  • Холбогдох сургалтуудыг зохион байгуулах
  • Мөн компанийн удирдлага болон захиалагчаас ирүүлсэн бусад үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • ХАБЭА ажилтнаар ажиллах магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн эрх бүхий ХАБЭА сургалтын мэргэжлийн сертификаттай
  • Олон улсын төсөл, хөтөлбөр болон томоохон уул уурхайн компаниудад ажиллаж байсан туршлагатай
  • Барилга болон автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай
  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
  • MS Office программууд дээр ажиллах чадвартай
  • Захиалагч, хэрэгжүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллах чадвартай байх
  • ХАБЭА чиглэлээр дотоодын болон гадаадын бусад үнэмлэх сертификаттай, мөн ажлын байранд анхны тусламж үзүүлэх чадамжийн гэрчилгээтэй бол давуу тал болно.

Холбогдох хаяг:

  • Анкет, дипломын хуулбар холбогдох сертификат болон шаардлагатай гэж үзсэн бусад материалуудыг contact@htl.mn цахим шуудангаар 2023 оны 12-р сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
  • Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг ажлын цагаар 8930-2288 утсаар авна уу.

###

Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.