ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: Шугам хоолойн талбайн инженер, Механик, шугам хоолойн чанар, хяналтын инженер

Тодруулга

Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу. 

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

MCSI -CCS – Vacancy notice

Төслийн нэр: Ус дамжуулах систем, ДЦС-3,4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, скада системийн барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл

1. Ажлын байрны нэр: Шугам хоолойн талбайн инженер

Ажлын байрны зорилго/үүрэг: Төслийн шаардлага зураг төсөл болон холбогдох стандарт, норм, дүрмийн дагуу барилга угсралтын ажилд талбайн хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Механик, дулааны шугам сүлжээ, сантехник барилга угсралтын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Инженерийн программууд дээр ажиллах чадвартай
  • Ажлын зураг төсөл уншиж ойлгох, материалын түүвэр, шаардлага тодорхойлох чадвартай 
  • Ажлын зураг төсөл, шаардлагын дагуу хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах чадвартай
  • Гүйцэтгэсэн ажил бүрд явцын тайлан мэдээ, акт бичиг баримт боловсруулах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
  • Асуудал шийдвэрлэх, дасан зохицох, багаар ажиллах чадвартай
  • Харилцааны чадвартай

Ажлын байрны төрөл: Ажилтан

Ажлын цаг: Бүтэн цагийн (Full time)

Материал хүлээн авах сүүлийн өдөр: 2024.02.29

 

2. Ажлын байрны нэр: Механик, шугам хоолойн чанар, хяналтын инженер

Ажлын байрны зорилго/үүрэг: Төслийн захиалагчийн шаардлага, олон улсын болон Монгол улсын стандарт, норм дүрэмд нийцүүлэн талбайн чанарын хяналтыг хийх, мэргэжлийн чиглэлийн дагуу шалгах хуудас, хяналт туршилтын төлөвлөгөө, техникийн баримт бичгүүдийг боловсруулах, барилга угсралтын ажлыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн хүлээлгэн өгөх

Тавигдах шаардлага:

  • Дулааны шугам сүлжээний инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (Мэргэшсэн инженер бол давуу тал болно) 
  • Мэргэжлийн чиглэлээр хяналт туршилтын төлөвлөгөө, шалгах хуудас боловсруулах чадвартай, материал захиалга хийх чадвартай
  • Төслийн чанарын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах
  • Олон улсын болон Монгол улсын хүчин төгөлдөр стандарт, норм дүрэм мэддэг
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэг дундаас дээш
  • Багаар ажиллах чадвартай
  • Асуудлыг олон талаас харж, шийдвэр гаргах чадвартай

Ажлын байрны төрөл: Ажилтан

Ажлын цаг: Бүтэн цагийн (Full time)

Материал хүлээн авах сүүлийн өдөр: 2024.02.29

Анкет илгээх: https://careers.mcs.mn/user/signin

###

Монголын Мянганы Сорилтын сангийн дэд бүтцийн төслүүдийн гэрээлэгч компаниуд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ба хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах зорилгыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.