"Усны үйлчилгээнд хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзэл" судалгааны үр дүнг танилцуулна

1

Компакт гэрээний санхүүжилтээр усны салбарын бодлого зохицуулалтыг сайжруулах, салбарын байгууллагуудад техникийн туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд өрхийн усны хэрэглээ, төлбөр төлөх эрмэлзэл, төлбөрийн чадварын нарийвчилсан судалгааг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байгаа билээ. Үр дүнд нь салбарын бодлогыг тодорхойлдог байгууллагуудыг судалгаанд суурилсан бодлого, шийдвэр боловсруулахад шаардлагатай баримт, мэдээллээр хангах юм.

Photo

Энэ хүрээнд Усны үйлчилгээний төлбөр төлөх эрмэлзлийн судалгааг 2021 онд Улаанбаатар хотын 5,000 орчим өрхийг хамруулан гүйцэтгэсэн. Тус судалгаа нь Улаанбаатар хотын орон сууцны болон гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээ, хүртээмж, үйлчилгээний сэтгэл ханамжийн асуудлыг нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, усны үйлчилгээнд төлөх төлбөрийн чадвар, эрмэлзэл зэрэгтэй уялдуулан судалсан анхдагч судалгаа болсон юм. Судалгаагаар гарсан үр дүнг шийдвэр гаргагчид, нийтийн аж ахуйн салбарын бодлого тодорхойлогчид болон олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг Үндэсний Статистикийн Хороотой хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Судалгааны үр дүнгийн дэлгэрэнгүйг доорх холбоосоор татаж үзнэ үү.


Усны үйлчилгээнд хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа Folder