Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цахимаар зохион байгуулагдсан TEDxUlaanbaatar арга хэмжээнд урилгаар оролцов. Тэрбээр энэхүү арга хэмжээний үеэр хүний суурь, амин чухал хэрэгцээ болсон усны сэдвээр, тэр дундаа усны бодит үнэ цэнэ, Монгол орны, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын усны нөөц, ашиглалт, ус хангамжийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн дүр зураг, болзошгүй хомсдолын талаар, цаашлаад нийслэл хотын ус хангамжийн тогтвортой байдлыг дор хаяж хагас зуун жилээр уртасгах Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ, гэрээний хүрээнд хэрэгжих төсөл, үйл ажиллагаа, гарах үр дүн, ажлын явц, тулгарч буй сорилтуудын талаар 30 минутын турш яриа өрнүүллээ.
Эх сурвалж:
TEDxUlaanbaatar