Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү. Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд нийслэл хотын унд-ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай усны эрэлт, хэрэгцээг урт хугацаанд тогтвортой хангах замаар ирээдүйд нүүрлэх усны хомсдолоос сэргийлж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах сөрөг нөлөөллийг бууруулахаар зорьж байна.
Эх сурвалж: Монголын Мянганы сорилтын сан