БАРИЛГЫН/БҮТЭЭЦИЙН ИНЖЕНЕР-ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ

undefined: 2022-03-28>undefined: 2022-04-15>

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Дуусах цаг, огноо: 2022 оны 4 дүгээр сарын 15ы 17.00 цаг

БАРИЛГЫН/БҮТЭЭЦИЙН ИНЖЕНЕР-ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ

Ус дахин боловсруулах үйлдвэрийн (УДБҮ) барилга угсралтын ажлын үед газар шорооны болон суурийн ажил, үйлдвэрийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн бетон цутгалтын ажил, ус нөөцлөх сав, өргөлтийн насос станц, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн (ДЦС) өөрчлөлтөд мониторинг хийнэ. Тус инженер нь далд ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хийсэн ажлыг далдлахаас өмнө ажлын актыг баталгаажуулж, Шар болон Улаан номны гэрээний талбайд барилгын талбайд хийгдэж буй ажлыг Барилгын хууль, дүрэм журмын дагуу явагдаж буй эсэхийг шалгаж, суурь болон бусад хэсгүүдэд хэрэглэгдэх бетоноос дээж авч буй байдлыг болон шинжилгээний үр дүнг шалгана. Мөн бетон цутгалтын процессын дараа бетоны арчилгааг дууссан эсэхийг шалгана. ДЦС-уудын талбайд лабораторийн байрны барилга угсралт, насос, ус хадгалах танкны суурийн ажил, өргөлтийн насосны станцын ажилд хяналт тавина. Гол гүйцэтгэгчийн ажлыг хянаж, Хөтөлбөрийн менежментийн зөвлөхийг дэмжиж ажиллах ба Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлыг байнгын мэдээллээр хангаж ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх.
  • Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө УДБҮ, дулааны цахилгаан станцуудын (ДЦС) өөрчлөлт, шинэчлэлтийн ажлууд, ус хадгалах танк, өргөлтийн насосны станцуудын зураг төслийг унших, тайлбарлахад Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд туслах.
  • Зураг төслийн шаардлага, үндэслэл, нарийвчилсан зураг төслийг хянах, УДБҮ-ийн нарийвчилсан зураг төслийг шаардлагад нийцсэн эсэхийг магадлах, үйлдвэрийн болон дамжуулах системийн (шаардлагатай бол Улаан номны гүйцэтгэгч угсралтын ажлын зураг хийнэ) барилгын ажил болон зураг төслийг батлуулахад Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд туслах.
  • Төслийн талбайгаар байнгын үзлэг шалгалт хийнэ. Үүнд, ДЦС-3-ын дэргэдэх Өргөлтийн насос станц, ДЦС-уудын талбай, УДБҮ-ийн талбайд газар шороо, суурь, бетоны бүтээцийн цутгалтын ажилд үзлэг шалгалт хийнэ. Барилгын ажлын явц болон түүнтэй холбоотой асуудлуудыг (хөрс нягтаршуулалт дутуу хийгдсэн, хөрсний усыг хангалтгүй татан зайлуулсан, бетоны чанар муу, бетон арчилгаа дутуу хийгдсэн, бэлтгэсэн бетоноос дээжлэлт буруу хийсэн, бетонд цууралт үүссэн, хөдөлмөр хамгааллын асуудлууд, барилгын ажлын талбай бэлтгэх, орон нутгийн норм, дүрэм журам, стандартын дагуу бус барилгын ажил хийгдсэн тохиолдолд) Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд тогтмол мэдээлнэ.
  • Хөтөлбөрийн менежментийн зөвлөхтэй (Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (ХМЗ) нь ФИДИК-ийн гэрээний нөхцөлөөр Инженерийн үүрэг гүйцэтгэнэ) харилцан уялдаатай ажиллаж, төслийн хэрэгжилтийн талаар өдөр бүр Захирлуудад мэдээлэл өгөх. Ингэхдээ, төслийн талбайд үүсч буй асуудлыг товч тоймлохоос гадна угсралт суурилуулалтын ажлын явцын нарийвчилсан тайланг баталгаажуулах зургууд болон төслийн талбайд хийгдсэн хэмжилтүүдийн үр дүнг оруулан бэлтгэнэ.
  • ФИДИК-ийн инженерийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчидтэй хийж буй уулзалтад тогтмол оролцон, хурлын тэмдэглэл үйлдэж, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд мэдээлнэ.
  • Төслийн хуваарь зохицуулагчид (гэрээлэгч ба ХМЗ) хугацааны хэрэгжилтийг хянахад хамтран уялдаатай ажиллана.
  • ФИДИК-ийн инженертэй хамт төслийн талбай дээр хүргэгдсэн механик тоног төхөөрөмж, эд ангийн үзлэг шалгалт хийнэ.
  • Аливаа нэхэмжлэл, давтан хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу Инженерийн хийсэн тооцоог хянах.
  • Гүйцэтгэгч зураг төслийн зарим үзүүлэлтийг өөрчлөх, талбайд гарсан бодит нөхцлөөс хамаарч хянах шаардлагатай талаар Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд мэдэгдсэн тохиолдолд Зураг төслийн авторууд болон ФИДИК-ийн инженертэй төслийн талбайд үзлэг шалгалт хийхэд оролцоно.
  • Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга, стратегийг боловсруулан Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд тайлагнах.
  • Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын удирдлаган дор, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэнтэй хамтран техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх, гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулахад шаардлагатай техникийн туслалаа үзүүлэхээс гадна ажлын даалгавар боловсруулах, хэрэгжүүлэгч байгууллага, худалдан авах ажиллагааны төлөөлөгч, Монголын МСС-гийн ажилтнууд болон холбогдох бусад талуудтай уялдаа холбоотой ажиллах
  • Зураг төсөл, барилга угсралтын ажилтай холбогдуулан Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах, зөвшөөрөл авах аливаа ажлыг зохион байгуулахад оролцох.
  • Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (ФИДИК инженер) болон гүйцэтгэгчдийн сар тутмын тайланг хянах.
  • Техникийн аудитад шаардлагатай хурлын тэмдэглэл буюу ач холбогдол бүхий бусад бичиг баримтын бүртгэлийг хөтлөх.
  • Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлаас даалгасан тухай бүрт төслийн талбайн ажилтай танилцаж, холбогдох тайланг бэлдэх.
  • Хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн явцын тайланг үнэлэхийн зэрэгцээ төсөл, үйл ажиллагааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх.
  • Улаанбаатар хотод байрлах МСК-ын мэргэжилтнүүд болон Вашингтон хот дахь техникийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах.
  • МСК-ын Хараат бус инженерүүд, чиглэл хариуцсан захирлууд болон усны салбарын дэд бүтцийн ажилд оролцож бусад хандивлагч талуудтай уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах. МСК-аас хүсэлт гаргасан тохиолдолд, МСК-ын Хараат бус инженерт ажил үүргээ гүйцэтгэхэд туслах, түүний дотор хээрийн ажил гүйцэтгэх боломжоор хангах.
  • Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Барилгын инженер, архитектур инженер, бүтээцийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  • Мэргэжлийн холбогдох зэрэг, гэрчилгээтэй байх.

Ажлын туршлага:

  • Талбайн инженер, чанарын хяналтын инженер, зураг төсөл инженерчлэлийн төсөлд дор хаяж таван (5) жил ажилласан туршлагатай байх.
  • Барилга угсралтын ажлын төслийн менежмент, зохион байгуулалтад оролцож байсан бодит туршлагатай, ингэхдээ дэд бүтэц эсхүл үйлдвэрлэлийн үе шаттай холбоотой төсөлд, ямар нэг хүнд үйлдвэрлэлд  дор хаяж 3 жил ажилласан байх. Ус хангамжийн систем, хаягдал ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын чиглэлээр инженерчлэлийн болон барилгын менежментийн туршлагатай бол давуу тал болно.
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай байх.
  • Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилт бүхий барилга угсралт, дэд бүтцийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Microsoft Office, AutoCAD зэрэг зураг төсөл, тооцооллын мэргэжлийн програм хангамж ашиглах өндөр чадвартай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш) чадвартай.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотой нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, сайн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Хэлэлцээ хийх өндөр ур чадвартай, итгэлийг төрүүлж, итгэлцлийг бий болгож чаддаг байх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн байх.
  • Зарчимч, үнэнч шударга, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай байх.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргах чадвартай байх.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (ТӨСӨЛ БОЛОН АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2022 оны 4 дүгээр сарын 22ы дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.