Компактын Жендэр, нийгмийн оролцоог хангах төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд шатны үнэлгээг хийв

Dsc06740

Монголын МСС нь Усны Компактын бүхий л үе шатад нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах Нийгэм, жендэрийн нэгтгэсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийн оролцогч талуудтай хамтран тус төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд шатны үнэлгээг хийх уулзалтыг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Dsc06725

 

Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцоог хангах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн хөгжлийг дэмжих нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацын стратегийн гол зорилт гэдэг утгаараа энэхүү төлөвлөгөөг батлуулж, амжилттай хэрэгжүүлэх нь Компактын санхүүжилтийг тогтвортой олгох нөхцөлийн нэг болдог.

Уулзалтын үеэр дэд бүтцийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгчид барилга бүтээн байгуулалтын төсөлд ийт ажиллагсдын 30 хүртэлх хувьд эмэгтэйчүүдийг ажиллуулж, барилгын салбарын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж буй орон нутгийн иргэд, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, жижиг дунд бизнес эрхлэгчдээс бараа үйлчилгээ худалдан авах замаар орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, их дээд сургууль, МСҮТ-үүдтэй хамтран мэргэжлийн дадлагын хөтөлбөр хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажиллах орчныг бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн хөдөлмөрөөс ангид байлгаж, ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй байгуулах зэрэг Монголын МСС-ийн Нийгэм, жендэрийн нэгтгэсэн төлөвлөгөөний зорилтуудын хэрэгжүүлж буй туршлагаа танилцуулсан юм.                                                                           Dsc06748 2

Dsc06760

Dsc06778

Dsc06780

Dsc06789

Хамтран ажиллагч иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль, жижиг дунд эрхлэгчид, барилга бүтээн байгуулалтыг төслийн гүйцэтгэгчид, хяналтын инженерийн байгууллагын төлөөлөл уулзалтын төгсгөлд төлөвлөгөөний хэрэгжилтийг хамтран үнэлж, дараах ололт амжилт, сургамжийг онцоллоо. Үүнд,

  • Барилгын салбарт ажиллах орчны жендэрийн мэдрэмжийн шалгуурыг боловсруулахад БХБЯ-тай хамтран ажилласан амжилтаа бататган төсөл хөтөлбөрийн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх
  • Төслийн хүрээнд аливаа хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлж, зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэхэд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Эмэгтэй удирдагч сан зэрэг иргэний нийгмийн мэргэшсэн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх
  • Оюутан залуусыг мэргэшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалинтай дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Орон нутгийн болон эмэгтэйчүүдийн жижиг, дунд бизнесийг дэмжих зорилт, хамтын ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах зэрэг байлаа.

Dsc06798

Dsc06799

Dsc06800

Dsc06813

Монголын МСС-ийн Нийгэм, жендэрийн нэгтгэсэн төлөвлөгөөнд нэмж тусгах санал байвал энэ холбоосоор үзнэ үү.