ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН - БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ХЭЛТЭС

undefined: 2022-03-28>undefined: 2022-04-15>

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Дуусах цаг, огноо: 2022 оны 4 дүгээр сарын 15ы 17.00 цаг

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН - БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ХЭЛТЭС

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь МСС-ийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны зорилгыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд Монголын МСС-ийн Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж, хяналт тавих үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө болон бусад холбогдох бичиг баримтууд нь МСК-ын бодлого, МСК-ын байгаль орчны удирдамж, Олон улсын санхүүгийн корпорацын үйл ажиллагааны стандарт болон Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу боловсруулагдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь гэрээ болон холбогдох бусад баримт бичгүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал тусгагдсан эсэхийг бататган хянаж ажиллах бөгөөд эдгээр баримт бичгүүдийг Монголын МСС бусад холбогдох Засгийн газрын байгууллага, МСК-аас тавигдах шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд бэлтгэж ажиллана. Мэргэжилтэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажилд туслалцаа чиглэл үзүүлэх бөгөөд энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажилд хяналт тавина. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захиралд тайлагнана.

Үндсэн ажил үүрэг

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент болон төслүүдтэй холбоотойгоор үүсч болзошгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлуудыг хариуцах гол мэргэжилтэн нь болж ажиллах.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө нь Олон улсын санхүүгийн корпорацын гүйцэтгэлийн стандартууд, МСК-ын Байгаль орчны удирдамж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг хянах.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны бүхий л шатны холбогдох байгууллага, сонирхогч талууд, зөвлөхүүд болон гэрээт гүйцэтгэгч нартай хамтарч ажиллах.
  • Төслийн хүрээнд болон ажлын талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах ажлыг зохион байгуулах.
  • Монголын МСС-гийн СOVID-19 эрсдлийг бууруулах төлөвлөөгөө болон зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, гэрээт гүйцэтгэгч нарын СOVID-19 эрсдлийг бууруулах төлөвлөөгөөг бүхэлд нь удирдах, хянах.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч МСК болон Монгол Улсын Засгийн газарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаарх явцын тайланг нэгтгэн боловсруулах.
  • Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн асуудлаар талбай дээрх экспертээр ажиллах.
  • Компактын хүрээнд хэрэгжих төслүүдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөнүүд нь ажиллах хүч, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бүрэн хангаж байгаа эсэхийг хянах.
  • Монголын МСС-ийн үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай аюултай материал, хог хаягдлын асуудлыг Байгаль орчин, нийгмийн үнэлгээний багийн захиралтай хамтран тодорхойлох.
  • Аюултай материал, хог хаягдлын менежментийн удирдамжийг боловсруулахад хувь нэмрээ оруулж, ММСС-ийн үйл ажиллагааны хэрэгжилтээс үүсэх Аюултай материалтай холбоотой аливаа асуудлыг цаг тухайд нь баримтжуулж, шийдвэрлэн МСК-ийн шаардлагад нийцүүлэх.
  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээний багийн захирлаас өгсөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх асуудалтай холбоотой бусад үүрэг даалгавруудыг гүйцэтгэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, нийгмийн ухаан, эрүүл мэнд зэрэг бусад холбогдох чиглэлээр мэргэшсэн байх. (магистрын зэрэгтэй бол давуу тал болно)

Ажлын туршлага:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дор хаяж таван (5) жил ажилласан, түүний дотор ижил төстэй төслүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн нийцлийг хангуулах чиглэлээр ажиллаж байсан бодит туршлагатай байх.
  • Олон улсын стандарт болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байсан бодит туршлагатай байх.
  • Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтыг бодит байдал дээр нь байнгын хяналт тавин ажиллаж байсан туршлага, ур чадвартай байх.
  • Дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдэд олон чиглэл, салбарыг хамарсан баг болон байгууллагатай хамтран ажиллах чадвартай байх.
  • Олон талт баг, байгууллагатай хамтран ажиллах чадвартай байх.
  • Microsoft Office програм хангамж сайтар эзэмшсэн, мөн MS Project зэрэг төслийн менежментийн програм хангамжийн анхан шатны мэдлэгтэй байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотой нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, сайн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Хэлэлцээ хийх өндөр ур чадвартай, итгэлийг төрүүлж, итгэлцлийг бий болгож чаддаг байх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн байх.
  • Зарчимч, үнэнч шударга, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, олон ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэх чадвартай байх.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргах чадвартай байх.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (ТӨСӨЛ БОЛОН АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2022 оны 4 дүгээр сарын 22ы дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.