УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ДАДАЛ ХАНДЛАГЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ОРОЛЦОГЧ ТАЛУУДАД ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Copy Of Dsc 0572

Монгол Улсад хэрэгжиж буй Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний гурван төслийн нэг болох Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд усны үйлчилгээний төлбөрийн талаарх олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаануудыг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн 5000 өрхөөс авсан “Төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа”-ны олон нийтийн дадал хандлагын өөрчлөлттэй холбогдох тоо, мэдээллийг шинжлэх ажлыг Мянганы сорилтын корпорацын (“МСК”) зөвлөх компаниуд хийсэн юм.  Энэхүү суурь судалгааны үр дүнг танилцуулан, судалгаанд суурилан дадал хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор МСК болон Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС”) нь оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа