“Ажиллагсдын ажлын орчин нөхцөлийн жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт болон ажилчдын байрны шалгах хуудас”-ын хэрэгжүүлэлтийг хэлэлцлээ

Dsc08048 2
“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас салбарын онцлогтоо нийцүүлэн анхны жишиг “Ажиллагсдын ажлын орчин нөхцөлийн жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт болон ажилчдын байрны шалгах хуудас”-ыг батлан хэрэгжүүлж эхэлсэн.

Dsc08047 2

Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Монголын Мянганы Сорилтын сан хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн дагуу гарын авлага, зурагт хуудас боловсруулах талаар талуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг Монголын МСС дээр зохион байгууллаа.

Dsc08060 2

Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Жендэрийн орон тооны бус салбар зөвлөл, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.

Dsc08058 2